주메뉴 바로가기 본문 바로가기

Мэдээ мэдээлэл

Түгээмэл асуултууд

Q. Захиалга хийх, төлөх

Бараа захиалагч алдаатай бичсэнээ солих боломжтой юу?

A.

Хэрэв захиалагч бараа захиалгаа алдаатай хийсэн тохиолдолд тухайн захиалгаа цуцлаж дахин захиалах ёстой.

“тээвэрлэхэд бэлтгэж байна” горимын үед бараа цуцлах хүсэлтээ гаргаж, “тээвэрлэлтийн дараа” горимын үед бараа буцаах хүсэлт гаргах ёстой.

(Захиалгыг дахин засварласан өдрөөр хүлээн зөвшөөрдөг)

Q. Захиалга хийх, төлөх

Захиалгаа хэрхэн шалгах вэ?

A.

 

[Захиалгаа хэрхэн баталгаажуулах вэ]

1.     Суурин болон зөөврийн компьютероос (www.inqten.mn) пэйж хуудас руу нэвтэрч зүүн дээд буланд байрлах  хэлбэртэй дүрсийг дарж, Миний дэлгүүр хэсгээс Миний захиалгын түүх хэсгээс шалгаж болно.

2.     Гар утасны вэбээс (www.inqten.nm) пэйж рүү нэвтэрч зүүн дээд буланд байрлах  хэлбэртэй дүрсийг дарж, Миний жини хэсгээс Миний мэдээлэл хэсгээс захиалгын түүхээ шалгаж болно.

Q. Гишүүнчлэлийн бүртгэлийн тухай

Гишүүнчлэлээ хэрхэн цуцлах вэ?

A.

Монгол дахь салбар компани дээр гишүүнчлэл цуцлах (IBO)  маягтыг бөглөснөөр гишүүнчлэлийг цуцлах боломжтой.

Q. Гишүүнчлэлийн бүртгэлийн тухай

Санал болгож урьсан хүний мэдээллийг буруу бүртгүүлсэн, засварлах боломжтой юу?

A.

Энэ нь үндсэндээ боломжгүй юм.

 

Гэхдээ алдаатай бүртгэсэн шалтгаанаар тухайн сардаа багтан залруулах хүсэлт гаргаж болно.

Сар бүрийн сүүлийн өдөр хаадаг тул тухайн сарын эцэс гэхэд засч залруулах хүсэлт гаргаж болно.

(жишээ)

  - 10/05-нд шинээр бүртгүүлсэн гишүүд 10/20-нд залруулах хүсэлт гаргах боломжтой

  - 10/31-нд шинээр бүртгүүлсэн гишүүн 11/01-нд залруулах хүсэлт гаргах боломжгүй.

 

 [Өргөдөл гаргах заавар]

 

 * Шаардлагатай бичиг баримт: Засвар хийх өргөдлийн маягт (Өөрчлөлт оруулахын өмнө санал болгож урьсан хүний зөвшөөрсөн бичгийг хавсаргана.)

 

 * Өргөдлийн маягтыг бөглөхдөө тухайн хүн санал болгож урьсан хүнтэй утсаар холбогдож мэдэгдэх бөгөөд хэрэв урьсан хүн зөвшөөрөөгүй тохиолдолд өргөдлийг буцаах болно.

Q. Гишүүнчлэлийн бүртгэлийн тухай

Өөрчлөгдсөн нэр болон дансны мэдээллээ хэрхэн оруулах вэ?

A.

Компанид нэрээ өөрчилсөн тухайгаа нотлох бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр мэдээллээ өөрчлөх боломжтой.

[Өргөдөл гаргах заавар]

* Бүрдүүлэх бичиг баримт: Гишүүнчлэлийн мэдээлэл солих өргөдлийн маягт, иргэний үнэмлэх, нэрээ өөрчилсний дараа олгосон банкны дэвтрийн хуулбар.

Q. Гишүүнчлэлийн бүртгэлийн тухай

Хувийн мэдээллээ хэрхэн өөрчлөх вэ?

A.

 

Хувийн мэдээллээ өөрчлөх заавар

 

Инкютен Монгол (www.inqten.mn) пэйж хуудас руу нэвтэрч, зүүн дээд буланд байрлах  хэлбэртэй дүрснээс Миний дэлгүүрийг сонгож, мэдээлэл өөрчлөх товчийг дарна. Гишүүний хаяг болон нууц үгээр нэвтэрч засвар хийсний дараа доод хэсэгт байрлах засварлах товчийг дарна.

 

Өөрчлөлт хийх боломжтой мэдээлэл

 

Дансны дугаар, гар утасны дугаар, мэйл хаяг, гэрийн хаяг, нууц үг

Q. Гишүүнчлэлийн бүртгэлийн тухай

Бараа захиалга болон гүйцэтгэлийг лавлахын тулд хэрхэн хийх ёстой вэ?

A.

Инкютен Монгол пэйж хуудсанд бүртгүүлснээр бараа захиалга болон гүйцэтгэлийн лавлагаа зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой.

Q. Гишүүнчлэлийн бүртгэлийн тухай

Гишүүнд хэрхэн элсэх вэ?

A.

 

Гишүүнээр элсэхийг хүсэгч нь цахимаар болон Монгол дахь салбар компани дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.   

 

Гишүүнээр элсэхдээ

 

1.     Хэрэв пэйж хуудсанд нэвтэрч ороогүй тохиолдолд:

 

1) Суурин болон зөөврийн компьютерт (www.inqten.mn) пэйж хуудас руу нэвтэрч баруун дээд талд байрлах гишүүнээр элсэх буюу нэгдэх товчлуур дээр дарна.

 

2)  Гар утасны вэбээр (www.inqten.mn) пэйж хуудас руу нэвтэрч зүүн дээд буланд байрлах  хэлбэртэй дүрсийг дарж гишүүнээр элсэх буюу нэгдэх товчлуур дээр дарна.

 

2.   Хэрэв пэйж хуудсанд нэвтэрч орсон тохиолдолд:

 

1)   Суурин болон зөөврийн компьютерт (www.inqten.mn) пэйж хуудас руу нэвтэрч QBIZ товчлуур дээр дарж, Бүлгүүдийг удирдах хэсгээс гишүүн нэмэх товчлуур дээр дарна.

 

2)  Гар утасны вэбээр (www.inqten.mn) пэйж хуудас руу нэвтэрч зүүн дээд буланд байрлах  хэлбэртэй дүрснээс Q дүрсийг дарж, Бүлгүүдийг удирдах хэсгээс гишүүн нэмэх товчлуур дээр дарна.

 3)  Өөрийн биеэр Монгол дахь салбар компани дээр очиж гишүүнээр элсэх хуудсыг бөглөж          ажилтанд өгнө.

 

Гишүүнээр элсэхдээ Овог нэр, Иргэний үнэмлэх, Төрсөн он, сар, өдөр, Холбоо барих утасны дугаар, И-Мэйл хаяг, дансны дугаар, Гэрийн хаяг, Санал болгож урьсан хүний мэдээлэл зэргийг бүртгүүлнэ.

 

Инкютэний гишүүнээр элсэхдээ санал болгож урьсан хүний нэрийг заавал бичих шаардлагатай.


 

Loading...
Loading...
Loading...
Loading...
Loading...