1 дүгээр зүйл Зорилго
Энэхүү Нөхцөлийн зорилго нь Инкютэн ХХК (цаашид 'Компани' гэх) болон түүний гишүүдтэй холбоотой бүх асуудлыг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл Нэр томъёоны тодорхойлолт
Гишүүн гэдэг нь компанийн болзлыг зөвшөөрч, мэдээллээр ханган гишүүнээр бүртгүүлсэн хүнийг хэлнэ.
3 дугаар зүйл Нөхцөлийн хүчин төгөлдөр байдал, өөрчлөлт
1. Компанийн вэб сайт дээр онлайнаар мэдэгдсэнээр эдгээр нөхцөлүүд хүчин төгөлдөр болно. Нөхцөлийг зөвшөөрч, гишүүнчлэлд бүртгүүлсэн гишүүд зөвшөөрөгдсөн цагаасаа эхлэн нөхцөлийг хэрэгжүүлэх, нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2. Шаардлагатай гэж үзвэл компани нь холбогдох хууль тогтоомжийг зөрчигдөхгүй хүрээнд нөхцөлийг шинэчлэн тогтоож болно. Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд шинэчилсэн нөхцлийн агуулга, засвар хийсэн шалтгаан, хэрэгжүүлэх огноог вэбсайтын эхний хуудсан дээр эсвэл эхний хуудастай холбогдсон хуудсан дээр тодорхой зааж, зарлана.Хэрэгжүүлэх адрөөс 7 ба түүнээс дээш хоногийн өмнө. Харин гишүүнд сул талтай нөхцөлийг өөрчилсөн тохиолдолд 30-аас доошгүй хоногийн хугацаатай компанийн вэб сайтад байршуулна.
3. Гишүүд шинэчлэгдсэн нөхцөл, болзлоос татгалзах эрхтэй. Гишүүн нь шинэглэгдсэн нөхцөл хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор татгалзаж, үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглах хүсэлгүй байгаагаа илэрхийлэхгүй тохиолдолд нөхцөлийн өөрчлөлтийг зөвшөөрсөнд тооцно.
4 дүгээр зүйл Нөхцөлөөс бусад дүрэм
1. Шаардлагатай тохиолдолд компани нь гэрээний нөхцөлийн тус бүрийн үйлчилгээ,болзолыг тусад нь тогтоож болох бөгөөд эдгээр нөхцөл болон үйлчилгээ тус бүрийн, хооронд утгын зөрчил гарсан тохиолдолд үйлчилгээ тус бүрийн нөхцөл, болзлыг тус тусад нь тогтоож болох давуу эрхийг эдлэнэ.
2. Энэхүү нөхцөл, болзолд заагаагүй тохиолдолд компаниас тогтоосон үйлчилгээ тус бүрийн нөхцөл, холбогдох хууль тогтоомж, арилжааны практикийг дагаж мөрдөнө.
5 дугаар зүйл Гишүүнчлэл
1. Гишүүд компаниас хүссэн мэдээллээ тодорхой хэлбэрээр оруулж, болзлыг зөвшөөрөхөө илэрхийлэн гишүүнээр элсэх хүсэлт гаргаж, компаниас зөвшөөрөл аван гишүүнээр элсэнэ.
2. Гишүүд гишүүнчлэлийн хүсэлт гаргахдаа хэрэглэгчийн жинхэнэ нэр болон бодит мэдээллийг 1-р хэсэгт бичнэ. Үүнийг биелүүлээгүй гишүүд ямар нэгэн эрх нэхэмжлэх боломжгүй бөгөөд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэж болно.
3. Хэрэв та сайтаар дамжуулан гишүүнээр бүртгүүлсэн тохиолдолд шууд болон тус компанитай хамтран ажилладаг дэлхийн бүх сайтад нэгэн зэрэг гишүүнчлэлээр бүртгэгдэх болно.
4. Гишүүд компаний дэлхийн нэгдсэн гишүүнчлэлийн удирдлагын тогтолцооны дагуу нэг ID болон нууц үг ашиглан тус компанитай шууд болон хамаарал бүхий дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг бүх сайт руу нэвтэрч болно.
6 дугаар зүйл Гишүүнчлэлийг хязгаарлах
1.Компани нь тоног төхөөрөмж нөөц байхгүй,мөн техникийн саад тотгор, компанийн нөхцөл байдалд шаардлагатай бусад тохиолдолд компани асуудлыг шийдэх хүртэл гишүүний гишүүнчлэлийг түдгэлзүүлж болно.
2. Зарчмын хувьд аж ахуйн нэгж, техникийн асуудалгүй бол тухайн компани гишүүнчлэлийг баталдаг. Гэвч дараах тохиолдлуудын аль нэг нь бүрдсэн тохиолдолд компани эрх мэдэн гишүүнчлэлийг зөвшөөрөхгүй эсвэл
татан буулгах боломжтой.
① Хуурамч нэр эсвэл өөр хүний нэрийг ашигласан тохиолдолд
② Компанийн хүссэн маягтаар худал мэдээлэл өгсөн эсвэл шаардлагатай мэдээллийг өгөөгүй тохиолдолд
③ Нийгмийн хэв журам, ёс суртахууныг алдагдуулах, саатуулах зорилготой өргөдөл гаргасан тохиолдолд
④ Хэрэв та үйлчилгээг залилан мэхлэх зорилгоор ашигласан тохиолдолд
⑤ Нөхцөл, хууль тогтоомжийг зөрчсөний улмаас ашиглалтын гэрээг цуцалсан хэрэглэгч дахин өргөдөл гаргасан тохиолдолд
⑥ Гэмт хэрэгтэй холбоотой этгээд
⑦ холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд
3. Хэрэв 14 нас хүрээгүй хүн гишүүнчлэлийн хүсэлт гаргасан бол компани эцэг эхийн зөвшөөрлийг хүсч болох бөгөөд эцэг эхийн зөвшөөрөл авах хүртэл бүртгэлийг хойшлуулж болно.
4.Гишүүнчлэлийн эрхээ татан буулгуулсан тохиолдолд гишүүнчлэлийн бүртгэлийн сангаас хасагдах болно. Энэ тохиолдолд гишүүнд урьдчилан мэдэгдэж, зөвлөлдөх боломж олгож болно.
7 дугаар зүйл Хувийн мэдээллийг ашиглах, хамгаалах
1. Компани нь гишүүдийн мэдээллийг хүлээн авч, гишүүний мэдээллийг ашиглан гишүүд болон компанийн үйлчилгээг үр ашигтай ашиглах боломжтой болно.
2. Компани нь гишүүдийн хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалахыг эрмэлздэг. Гишүүний хувийн мэдээллийг хамгаалах, ашиглах талаар холбогдох хууль тогтоомж, компанийн нууцлалын бодлогыг дагаж мөрдөнө.
3. Компани нь гишүүний хувийн мэдээллийг гишүүнээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр гуравдагч этгээдэд өгөх боломжгүй. Гэсэн хэдий ч дараахь тохиолдолд үл хамаарах зүйлүүд орно.
① 'Домэйн Бүртгүүлэгчийн Мэдээлэл (WHOIS)' домэйн нэр хайх үйлчилгээ үзүүлэх тохиолдолд
② Холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд
③ Гэмт хэргийг шалгах зорилгоор мөрдөн байцаах байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд
④ Хуурамч үйлдлүүдийг баталгаажуулах, түүний дотор гишүүний нөхцөл, болзлыг зөрчсөн гэх мэт мэдээллийг хамгаалахад шаардлагатай тохиолдолд
⑤ Гишүүдийн мэдээллийг бизнесийн харилцаанд ашиглах үед
⑥ Банкны бизнестэй холбоотой асуудлаар зарим мэдээллийг хуваалцах тохиолдолд
⑦ Статистик бичих, сурталчилгааны материал, эрдэм шинжилгээний судалгаа, зах зээлийн судалгаа хийх шаардлагатай тохиолдолд тодорхой гишүүнийг тодорхойлох боломжгүй хэлбэрээр ашиглана
8 дугаар зүйл Гишүүнчлэлээс гарах
1. Гишүүд компаниас гарах хүсэлтээ хэдийд ч гаргаж болох бөгөөд компани гишүүнчлэлээс гарах хүсэлтийг хүлээн авмагц гишүүнчлэлээс гарах асуудлыг шийдвэрлэнэ. Гэсэн хэдий ч, хэрэв гишүүн нь тухайн компанид ашиглаж байгаа үйлчилгээ байгаа тохиолдолд гишүүнчлэлээс гарах боломжгүй.
2. Гишүүд компани нь ашиглалтын үйлчилгээгээ түдгэлзүүлсэн буюу дуусгавар болгосны дараа гишүүнчлэлээс гарах хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд компани гишүүнчлэлээс гарах асуудлыг даруй шийдвэрлэнэ.
3. Гишүүн гэрээгээ цуцалсан тохиолдолд тухайн гишүүний мэдээллийг холбогдох хууль тогтоомж, нууцлалын бодлогын дагуу хадгалснаас бусад тохиолдолд гэрээг шууд устгана.
4.Гишүүн гэрээгээ цуцлах үед гишүүний үйлчилгээг ашигласан талаарх мэдээллийг шууд устгана. Харин уг үйлчилгээнд байгаа гишүүний мэдэгдэл устгагдаагүй тохиолдолд урьдчилан гэрээг устгах шаардлагатайг анхаарна уу .
5. Гишүүн эдгээр болзлыг зөрчсөн буюу холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд компани ашиглах гэрээг цуцалж болно.
9 дүгээр зүйл Нийтлэлийн зохиогчийн эрх
1. Гишүүдийн үйлчилгээний мэдээллийн самбарт оруулсан нийтлэл, зураг, үйлчилгээний талаарх асуулт хариулт гэх мэт орно.
2. Үйлчилгээний хүрээнд гишүүдийн оруулсан нийтлэлийн зохиогчийн эрх тухайн нийтлэлийн зохиогчид хамаарна.
3. Үйлчилгээний хүрээнд гишүүдийн нийтэлсэн нийтлэлүүд нь компанийн хайлтын үр дүн эсвэл үйлчилгээний сурталчилгаанд гарч болзошгүй бөгөөд тэдгээрт гархад шаардлагатай хэмжээгээр хэсэгчлэн өөрчлөх, хуулбарлах, засварлах, нийтлэх боломжтой. Энэ тохиолдолд компани нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн заалтыг дагаж мөрддөг бөгөөд тухайн гишүүн тухайн зарыг устгах, хайлтын илэрцээс хасах, задруулах зэрэг үйлдлийг хүссэн үедээ хэрэглэгчийн төв эсвэл үйлчилгээний хүрээнд удирдлагын функцээр дамжуулан авах боломжтой.
4. Компани нь гишүүний постыг 3 дахь заалтаас өөр хэлбэрээр ашиглах гэж байгаа бол тухайн гишүүний зөвшөөрлийг утас, факс, цахим шуудан гэх мэтээр урьдчилан авах ёстой.
10 дугаар зүйл Зарлал нийтлэлийн хяналт
1. Гишүүний нийтэлсэн зарын улмаас учирсан хохирол, бусад асуудал нь зөвхөн тухайн гишүүний дүгнэлтэнд хамаарах бөгөөд компани санаатайгаар гаргаагүй тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
2. Гишүүд нийгмийн хэв журам, ёс суртахууныг зөрчсөн, оюуны өмч болон бусад эрх, тэр дундаа бусдын хөрөг зураг, зохиогчийн эрхийг зөрчсөн контентыг бүртгүүлэх эрхгүй.Үүний бүх хариуцлагыг гишүүн өөрөө хүлээнэ.
3. Компани нь үйлчилгээний үйл ажиллагааны зорилгод харшилсан дараах постуудыг урьдчилан мэдэгдэлгүйгээр устгах, шилжүүлэх, бүртгэхээс татгалзаж болно.
1) Хэрэв агуулга нь бусад гишүүд эсвэл гуравдагч этгээдийн нэр хүндэд ноцтойгоор халдсан, гутаан доромжилсон тохиолдолд
2) Нийтийн хэв журам, ёс суртахууныг зөрчсөн мэдээлэл, тэмдэгт, дүрс хэлбэр, дуу, бичлэгийг дамжуулах, нийтлэх, холбох тохиолдолд
3) Хэрэв компани хувийн болон улс төрийн үзэл бодол, шашны үзэл бодлын агуулга нь үйлчилгээний шинж чанарт нийцэхгүй байна гэж үзвэл
4) Хэрэв агуулга нь хууль бус хуулбарлалт, хакердахыг дэмжсэн тохиолодолд
5) Ашиг олох сурталчилгаа гэх мэт арилжааны зориулалттай гэж үзвэл
6) Агуулга нь гэмт хэрэгтэй холбоотой болохыг бодитойгоор хүлээн зөвшөөрсөн тохиолдолд
7) Хэрэв агуулга нь бусад хэрэглэгчид эсвэл гуравдагч этгээдийн зохиогчийн эрх зэрэг бусад эрхийг зөрчсөн тохиолдоллд
8) Компаниас заасан зар сурталчилгааны зарчмыг зөрчсөн эсвэл мэдээллийн самбарын шинж чанарт нийцээгүй тохиолдолд.
9) Тодорхой компаниуд болон тодорхой бүтээгдэхүүний эсрэг үндэслэлгүй гүтгэлэг, үнийн харьцуулалт зэрэг бизнесийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд
10) холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн гэж үзвэл
11 дүгээр зүйл Эрх олгох
1. Үйлчилгээний зохиогчийн эрх, оюуны өмчийн эрх нь компанид хамаарна. Харин гишүүдийн байр суурь, түншийн гэрээгээр олгосон бүтээлээс бусад тохиолдолд.
2. Үйлчилгээний хувьд компани нь тухайн гишүүнд компаниас тогтоосон болзол, болзолын дагуу зөвхөн үйлчилгээг ашиглах эрхийг олгох бөгөөд гишүүн бусдад шилжүүлэх, худалдах, барьцаа хөрөнгө гаргаж өгөх боломжгүй.
12 дугаар зүйл Гишүүдэд мэдэгдэх
1. Компани нь гишүүнд зарлан мэдэгдсэн тохиолдолд тухайн гишүүнээс компанид өгсөн цахим шуудангийн хаягаар хийж болно.
2. Компани нь компанийн цахим хуудсаар дамжуулан гишүүний талаарх мэдэгдэлийг гишүүний өмнөөс мэдэгдэж болно.
13 дугаар зүйл Компаний үүрэг
1. Компани нь нөхцөл, болзолд заасны дагуу тасралтгүй, тогтвортой үйлчилгээг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно.
2. Компани нь гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалах хамгаалалтын системийг бий болгож, нууцлалын бодлогыг дагаж мөрдөнө.
3. Компани нь цахим худалдаанд шударга, зөв үйл ажиллагаа явуулах замаар дэг журамтай байлгахын тулд чадах бүхнээ хийнэ.
4. Компани нь үндэслэлтэй гэж үзвэл гомдол, асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэнэ. Гэсэн хэдий ч, яаралтай шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа тохиолдолд шалтгаан болон шийдвэрлэх хуваарийг мэдэгдэх болно.
14 дүгээр зүйл Гишүүдийн үүрэг
1. Гишүүд нь ID болон нууц үгээ удирдах хянах үүрэгтэй.
2. Гишүүд нь ID болон нууц үгээ гуравдагч этгээдэд мэдэгдэхгүй байхаар хянах ёстой. Гишүүний хайхрамжгүй байдлаас болж мэдээлэл алдагдсанаас учирсан хохирлыг компани хариуцахгүй.
3. Гишүүн гишүүнээр элсэх хүсэлт гаргах, гишүүний мэдээллээ өөрчлөхдөө баримтад тулгуурласан үнэн мэдээллээр бүх асуудлыг бөглөх ёстой бөгөөд худал болон өөр хэн нэгний мэдээлэл өгсөн бол холбогдох бүх эрхийг нэхэмжлэх боломжгүй.
4. Гишүүд нь тогтоосон дүрэм журам, мэдэгдэл, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх, компанийн үйл ажиллагаанд саад учруулах, компанийн нэр хүндэд халдсан, бусдад хохирол учруулахуйц үйлдэл хийхгүй байх.
5. Гишүүд нь хаяг, холбоо барих мэдээлэл, цахим шуудангийн хаяг зэрэг хувийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд гишүүдийн мэдээллийг өөрчлөх замаар компанид нэн даруй мэдэгдэх ёстой.
15 дугаар зүйл Хариуцлагаас татгалзах
1. Дараах тохиолдолд нөхөн төлбөрийг компани хариуцахгүй.
① Дайны үе, осол, байгалийн гамшиг, түүнтэй адилтгах үндэсний онцгой байдал зэрэг давагдашгүй хүчин зүйлийн үед
② Гишүүн санаатай эсвэл хайхрамжгүй хандсан тохиолдолд
③ Харилцаа холбооны бизнесийн тухай хуульд заасны дагуу компаниас бусад харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчээс үзүүлж буй харилцаа холбооны үйлчилгээ доголдсон, тоног төхөөрөмж байхгүй тохиолдолд.
④ Харилцаа холбооны үйлчилгээний онцлогоос шалтгаалан зайлшгүй шалтгаанаар үйлчилгээ үзүүлэх боломжгүй тохиолдолд
⑤ Байгууламжийн засвар үйлчилгээ, солих, байнгын үзлэг, барилга угсралт гэх мэт зайлшгүй шалтгааны улмаас үйлчилгээг түр зогсоохыг урьдчилан мэдэгдсэн тохиолдолд.
2. Гишүүн нь компанийн үзүүлж буй үйлчилгээнээс хүлээгдэж буй үр өгөөжийг олж аваагүй, үйлчилгээнд дагалдах боломжит үнэ цэнэ, үйлчилгээний өгөгдлийг сонгон ашиглах, ашигласнаас учирсан хохирлыг компани хариуцахгүй.
3. Гишүүнтэй холбоотой шалтгаанаар иргэний үнэмлэх, нууц үг алдагдсанаас үүссэн асуудлыг гишүүд хариуцах бөгөөд компани хариуцлага хүлээхгүй.
4. Гишүүн холбоо барих утас, цахим шуудан гэх мэт мэдээлэл, банкны дансны мэдээлэл зэргийг шинэчлэн хадгалаагүйгээс үүссэн асуудлыг гишүүд хариуцах бөгөөд компани хариуцлага хүлээхгүй. (жишээ нь: үйлчилгээний агуулга өөрчлөгдсөн тухай мэдэгдэл, үйлчилгээний хураамжийг буцаан олгох гэх мэт)
5. Компаниас үнэ төлбөргүй үзүүлж буй үйлчилгээг ашиглахтай холбоотой аливаа хохирлыг компани хариуцахгүй.
16 дугаар зүйл Маргаан шийдвэрлэх ба хяналт
1. Энэхүү нөхцөл болзолд заагаагүй эсвэл тайлбарын хувьд агуулга нь ойлгомжгүй байгаа асуудлуудыг холбогдох хууль тогтоомж, арилжааны практикт нийцүүлэн шийдвэрлэнэ.
2.Гишүүн болон компанийн хооронд маргаан гарсан тохиолдолд тухайн компанийн төв байранд байрлах шүүх танхим нь эрх бүхий шүүх эрхтэй байна.
[ Нэмэлт журам ]
1. Эдгээр нөхцөл нь 2020 оны 12-р сарын 8-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.